tab


Хийн мандлын чийг, хур тунадас

Хийн мандалд орших усны хэлбэрүүдийг агаарын чийг гэдэг.  Дэлхийн хийн мандалд 1200-1400 км3 ус оршино. Агаарын чийг 25 хоногийн дотор шинэчлэгдэн солигдож байдаг. Хэрэв агаарт буй бүх усны уур бороо болон газар буулаа гэж бодоход 2.5 см зузаан усан давхаргыг үүсгэх хэмжээний бага боловч дэлхийн хийн мандал, газарзүйн бүрхэвчинд агаарын чийгийн гүйцэтгэх үүрэг маш их юм.
Үнэмлэхүй чийг. Агаарт тухайн үед бэлэн оршиж байгаа усны уурын хэмжээ юм. Үүнийг г/м3 –аар илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь агаарын температур болон түүний чийгийн хэмжээнээс хамаарч байдаг.
Үнэмлэхгүй чийгийн багтаамж. Тодорхой температуртай агаар шингээж болох усны уурын дээд хэмжээг хэлнэ. Энэ нь агаарын температураас хамаарна. Үнэмлэхүй чийг нь дээд хэмжээндээ хүрвэл агаар усны уураар ханаж эхэлнэ.
Харьцангуй чийг. Тухайн температур бүхий агаарын үнэмлэхүй чийгийн хэмжээг үнэмлэхүй чийгийн багтаамжид харьцуулсан харьцаа юм. Харьцангуй чийгийг хувиар илэрхийлнэ. Өөөрөөр хэлбэл агаарт байх ётой чийгийн хэдэн хувь нь одоо байгааг үзүүлдэг юм. Харьцангуй чийг 20% гэвэл агаар нэлээд хуурай, 80% гэвэл нэлээд чийглэг байна гэж ойлгоно. Агаар усны уураар бүрэн ханасан үед харьцангуй чийг 100% байдаг. Ийм тохиолдлын нэг нь манан татах явдал юм. Харьцангуй чийг хоёр замаар өөрчлөгдөнө. Энэ нь ууршилтын замаар агаар дахь усны уур ихсэх болон агаарын температур өөрчлөгдөх явдал юм.
Дутмаг чийг. Агаарын үнэмлэхүй чийг ба чийгийн багтаамж хоёрын ялгавар юм. Агаар их хуурай байх нь чийгийн дутагдал ихтэйг гэрчилнэ. Агаарын температур буурах үед тэр агаарын чийгийн багтаамж ч, чийгийн хомсдол ч нэгэн адил багасдаг. Харьцангуй чийгийг олсноор үнэмлэхүй чийг ба дутмаг чийгийг амархан олж болдог.
Шүүдэр цэг: Агаар чийгээр ханаж чийгийн дутагдал үгүй болох үеийн температурыг шүүдэр цэг гэнэ. Өөрөөр хэлбэл усны уур өтгөрч эхлэх үеийн температур юм. Шүүдрийн цэг нь агаарын температур буурч байх нөхцөлд бүрэлдэнэ. Тухайлбал, агаарын температур буурахад түүний чийгийн багтаамж багасах тул тухайн нөхцөлд байсан чийг нь багтаамжийнхаа дээд цэг рүү улам бүр ойртоно. Шүүдэр цэг нь агаарын температур ба харьцангуй чийгээс хамаараад өдөр бүр өөр өөр байдаг. Агаарын температур шүүдэр цэгтэй тэнцүү байх өндөрт бөөн үүл үүснэ.
Усны уурын өтгөрөл. Усны уур өтгөрөх гэдэг нь ус хийн төлвөөс шингэн төлөвт шилжих үзэгдэл юм. Агаарын температур шүүдрийн цэгээс давж буурвал усны уур өтгөрөх хэмжээнд хүрнэ. Өөрөөр хэлбэл агаар усны уураар ханаснаас усан дуслууд үүснэ. Харин 00-аас доош температуртай хүйтэн үед энэ усан дуслууд нь шууд хөлдөж мөс, цасан ширхэг болох тохиолдол байдаг.Үүнийг мөсрөх үзэгдэл гэнэ. Ус нэг төлвөөс нөгөө төлөвт шилжихдээ дулааныг шингээх ба ялгаруулна.

Үүл. Усны уур өтгөрөх ба мөсрөх явцад орсноос болж агаарт үүл үүснэ. Үүл нь усан дусал, мөсөн талстаас тогтох бөгөөд заримдаа холимог байдалтай ч байна. Үүлийг газрын гадаргаас дээш орших өндрөөр нь 4 үелэл, хэлбэрээр нь 10 ангид хуваадаг.

1 comment: