Тектоникийн хавтан: Чулуун мандал олон төрлийн хөдөлгөөнд оршдог. Эдгээр
хөдөлгөөнийг ерөнхийд нь тектоник хөд гэнэ.
Дэлхийн гадна талын хатуу хэсэг болох чулуун мандал нь олон салангид
хэсгээс бүрдэх ба үүнийг тектоникийн хавтан хэмээнэ. Тек хөд нь явагдах хугацаа
хамрах хүрээ, эрч хүч, чиглэлээрээ янз бүр байна. чулуун мандлын хөд-г фиксизм,
мобилизм гэсэн 2 урсгалд хуваагддаг. Фиксизм нь чулуун мандалд босоо чиглэлийн
тек.хөд голлодог ба эх газруудын байрлал хөдөлгөөнгүй гэж үздэг. Харин мобилизм
нь чулуун мандлын хөдөлгөөнийг хэвтээ хөдөлгөөнөөр оршиж байсан гэж
тайлбарладаг. Энэ онолын эхлэлийг 1912
онд Германы эрдэмтэн Вегнер тавьжээ. Энэ нь орчин үед чулуун мандлын буюу
тек.хавтангийн онол болон хөгжиж байна. Вегнер эх газрууд нэг нэгдмэл тивийг
бүрдүүлж байсан бөгөөд аажмаар салан тусгаарласан талаар тив шилжин нүүх тухай
таамаглалаа дэвшүүлэн тавьсан юмаа. Тэрээр нэгдмэл тивийг пангей гэж нэрлээд
одоогоос 200 сая жилийн өмнө пангей тивийн задрал эхэлж хэд хэд хуваагдан
шилжин нүүсээр одоогийн төрхөө олсон гэж үзжээ /Зураг 2/. Эрт дээр амьдарч
байсан амьтан, ургамлын чулуужсан үлдэгдэл нь тивүүд нэгдмэл байсны баталгаа
болно /Зураг 3/.
Зураг-3 Эртний мөстлөгийн хурдас болон амьтан ургамлын үлдэгдэл |
Зураг-2 Пангей тивийн задрал |
Чулуун мандал, тектоник хавтангийн онол.
Вегнерийн дэвшүүлсэн тив нүүх онолоос ялгаатай нь зөвхөн хуурай газар нүүж байгаа хэрэг биш харин далайн ёроол өргөжин тэлж уян налархай давхарга болох астеносферийн дээр оршдог чулуун мандал бүхэлдээ хэвтээ чиглэлд хөдөлгөөнд орж байдаг тухай онол юм. Энэ онол ёсоор бол дэлхийн гадна талын давхарга болох летосфер нь тек-н хавтан гэж нэрлэгдэх хэд хэдэн хэсгээс бүрддэг. Одоогоор мэдэгдээд буй 30 орчим ийм хавтангийн 10-д нь том бусад нь хэмжээгээрээ бага ажээ. Хавтангуудын хил зааг нь хуурай газар ба далайн хилтэй давхцахгүй бөгөөд зарим нь эх газрын ба далайн давхаргыг хамарч байхад зарим нь зөвхөн далайн давхаргаас тогтдог. Жнь: Африкийн хавтанд Африкийн эх газар болон Атлантын далайн зарим хэсэг хамаарагдана. Гэтэл хамгийн том болох Номхон далайн хавтангийн ихэнх хэсэг далайн давхаргаас бүрэлдэнэ. Тек-н хавтангууд 50-100км орчим зузаан далайн нимгэн, эх газрын зарим хэсэгт 150км хүрдэг. Талбайн хэмжээгээрээ хамгийн томд орох 7 хавтан бий. –Номхон далай, Хойд Америкийн, Еразийн, өмнөд Америкийн, Австрали- Энэтхэгийн, Антарктидийн, Африкийн.
Зураг -4 Тектоникийн хавтангийн хөдөлгөөн |
Хавтангууд нь астеносферийн дээгүүр алгуур шилжин хөдөлж сая сая жилийн дотор харилцан өөрчлөгдөх бөгөөд энэ хөдөлгөөний хурд ойролцоогоор жилд 10см юм. Энэ нь маш удаан боловч хэдэн зуун сая жилийн турш авч үзвэл их зай болно. Хамгийн тодорхой мэдэгдэж буй хөдөлгөөний чиглэл Африкийн ба Өмнөд Америйкийн хавтан түлхэлцэн атираашиж, зөрж эвдрэн тасарч, гүдийж хотойж чулуулгийн үе давхарга янз бүр болж өөрчлөгдөнө. Харилцан шилжих хөдөлгөөний төрлөөс хамааран хавтангуудын хоорондох хил заагийг 3 хуваана.
- Холдох
- Ойртох
- Харилцан шилжих зааг
Холдох: ийм төрлийн хил зааг далайн гол нуруудын хярын дагуу орших бөгөөд энэ хяраас 2 тийш хавтангууд холдон салж байгаа юм. Энэ үйд явц улам үргэлжилсээр холдон салж буй 2 хавтангийн дундуур далайн давхараг бүрэлддэг ба үүнийг спредингийн бүс гэж нэрлэнэ. Улаан тенгис, кальфорны булан зэрэг нь энэ бүс болно.
Дэлхийн хуурай газрын хотгор гүдгэрийн хэлбэрүүд
Дэлхийн хуурай газрын хотгор гүдгэрийн үндсэн элементүүд нь уулс ба тал газар юм. Уул бол хүрээлэн буй газраасаа хэдэн зуугаас хэдэн мянган м өргөгдсөн газрын гадрагын гүдгэр хэлбэр юм. Уулс олон янз. Зарим нь дангаараа байхад зарим нь хэдэн зуун м урт үргэлжилсэн уулын цувааг үүсгэнэ. Мөн насны хувьд залуу болон хөгшин байдаг. Энэ олон ян.з уулсыг бий болгогч хүчин зүйлсийн нэгдлийг “ уул үүслийн үйл явц” буюу орогенез гэнэ. Уулс нь тектоникийн хавтангуудын салж нийлэх үед ялгарах хүчний улмаас хурдас чулуулаг атирааших, тасрах,зөрөх,өргөгдөх үүний зэрэгцээгээр гадаад хүчний үйл ажиллагааны үр дүнд хэлбэршин өнгө төрхөө олно. Ингэхлээр уулс гадаад дотоод хүчний нэгдлийн үр дүн юм.
Уулсыг хооронд нь голлох шинжээр нь ангилдаг.
- Атираат уул: атираа гэдэг нь чулуулгын зузаан давхраа тасралгүйгээр хотгор гүдгэр хэлбэрт орсныг хэлнэ. Хэжуугийн шахалтаас болж хурдас чулуулаг атираажна. Атирааны гүдгэр хэлбэрийг антиклиналь, хотгор хэлбэрийг синклиналь гэнэ /зураг-6/.
- Зөрөгт уул: тектоник хөдөлгөөний улмаас чулуулгын үе давхаргууд цуурч тасарч зөрнө. Зөрөг нь голдуу газар хөдлөлтийн үед үүснэ. Зөрж дээш өргөгдсөн хэсгийг горст, доош суусныг гь грабен буюу рифт гэнэ. Рифтийн хөндий
- хүнхэр уулс: хөндлөн огтлолоороо хэдэн арван зуун км хүрэх хүнхэр хэлбэрийн өргөгдлийг хэлнэ.
Зураг -6 Аниклиналь ба синклиналь атираа |
Тэгш хэвтээ байрлалтай чулуулгийн үе давхаргууд тектоник хөдөлгөөний нөлөөгөөр цуурч зөрдөг. Ингэж том өндөрлөгүүд болон өргөн хөндий үүснэ / зураг -7,8/. Зөрж дээш өргөгдсөн хэсгийг горст гэх ба доош суусныг нь грабен буюу рифт хөндий гэнэ.
Зураг -7 Горст |
Зураг -8 Грабен |
Галт уулын ангилал:
Галт уулыг үүсэх байдлаар нь Ан цавын ба төв
бялхалтын гэж
ангилдаг.
- Ан цавын галт уул нь газрын давхаргын тектоник ангалыг дагаж үүсдэг. Ангал, хагарлаар хөөрч баялхаж буй лаав түүний амсраас хоёр тийш тарж урсан, царцаж өндөрлөг үүсгэнэ.
- Төв бялхалтын галт уул нь магма урсан гарах, үнс, чандруу бусад зүйлс цацагдах суваг болон өрх үүсгэнэ. Өрх нь хэдэн арван метрээс хэдэн км диаметртэй байдаг.
Дэлбэрэх хугацаагаар нь бялхаж буй, унтарсан гэж ангилдаг.
- Бялхаж буй галт уул нь үе үе дэлбэрэн лаав урсгах ба усны уур, хий дэгдүүлж байдаг. Бас түүхийн үед дэлбэрч байсан галт уулыг ч тооцно.
- Галт уул дэлбэрч бялхаж байсан тухай мэдээ хүн төрөлхтөний түүхэнд үгүй бол унтарсан галт уул гэнэ.
Бялхах байдал ба магмын найрлагаар нь Лаавын буюу Бамбайн, Давхраат,
Бөмбөгөр маягийн гэж ангилдаг.
- Дэлбэрэлт нь тогтуун. Суваг даган шингэн магма өгсөж тогоо дүүрэн бялхана. Доороос лаав түрэх үед түрүүчийн лаав нь тогооноосоо хальж, уулын хажуу даган урсана. Гавайн арлууд дээрх Мауна Лоа, Килауэа уулс энэ төрөлд орно. Иймд лаавын галт уулсыг Гавайн хэв шинжит уул гэж бас нэрлэдэг.
- Давхраат галт уул: Холимог бялхалттай.Өөрөөр хэлбэл, тайван бялхалтын үе, дэлбэрэлтийн үетэй ээлжлэн явагдаж байдаг галт уулыг ингэж нэрлэдэг. Бамбайн галт уултай адилхан шингэн лаав аажим бялхаж байснаа дэлбэрэлт болж галт уулын бөмбөг, элс шороо, үнс цацагдана. Ийм явц олон дахин давтагдсаар үелсэн бүтэцтэй болдог байна. Энэ төрөлд дэлхийн ихэнх галт уулс багтана. Энэ төрөлд дэлхийн ихэнх галт уулс багтана. Энэ төрөлд дэлхийн ихэнх галт уулс багтана. Давхраат галт уулын сувагт хурсан хийнүүдээс дэлбэрэлт үүсэх бөгөөд суваг нь их зууралдамтгай магмаар таглагдсан бол дэлбэрэлт улмаас урьд үүссэн бөмбөгөр орой эвдэрч зад цохигдон агаарт их хэмжээний элс шороо, үнс бусад хуурай материал шидэгдэнэ.
- Бөмбөгөр маягийн галт уул нь зууралдамтгай магмаас үүсдэг. Ийм магма зууралдамтгай магсаас үүсдэг. Ийм магма галт уулын өрх рүү шахагдан аажуухан хөөрч, ил гарангуут царцдаг. Энэ нь тогоо дүүрэн царцаж бөмбөгөр, түүгээр ч барахгүй шовгор оройтой уул бүрэлдүүлдэг байна.Одоо дэлхий дээр бялхаж байгаа галт уул хуурай газарт 600 орчим далайд 60 гаруй, унтарсан галт уул 5000 орчим байна.
Зураг-9 Галт уулын бүтэц |
Галт
уул:
|
|
1. Магм
2. Хучаас чулуулаг 3. Цорго 4. Хормой 5. Силл 6. Салбарласан цорго 7. Галт уулын үнснээс үүссэн давхрагууд 8. Хажуу |
9. Галт уулын лааваас үүссэн
давхрагууд
10. Хоолой 11. Паразит тогоо 12. Халуун лаавын урсгал 13. Хавхлага 14. Тогоо 15. Үнс |
Далайн ёроолд газар
хөдлөх болон галт уулын дэлбэрэлтээс үүсэх усны хүчтэй долгионыг цунами гэдэг.
Галт уулын дэлбэрэлт
Дараах бичлэгээс галт уулын дэлбэрэлтийг ажилан уу ?
Даалгавар
- Дэлхийн дотоод дулааны эх үүсвэр юу вэ?
- Дэлхийн дотоод дулаан газрын гадаргад нөлөөлөх үү?
- Дэлхийн дотоод тархах хурд яагаад янз бүр байна вэ?
- Галт уулсын байрлалыг зураг дээр тэмдэглэж, нэрсийг бчичх.
- Хавтангийн шилжин нүүх хөдөлгөөн алгуур, жилд 10 см орчим. 10 сая жилд хэдий хэр зайтай болохыг тооцоолох
- 50 сая жилийн дараа дэлхий гадаргад гарч болох өөрчлөлтийг өнөөгийн төрхтэй харьцуулан бичих
----------------------------------------------------------------------
Е.Батчулуун,
Г.Юмчмаа, Г.Уранчимэг, С.Хадбаатар, Т.Навчаа “Газарзүй
-IV”
УБ.
2013 Х.64-79
Е.Батчулуун
“ Дэлхий судлал” УБ.2012 Х.70-87
No comments:
Post a Comment