tab


Чулуун мандлын бүтэц

Чулуун мандал буюу литосфер нь дэлхийн гадна талын хатуу бүрхэвч юм. Газрын давхаргаас гадна астеносфер хүртэл дээд мантийн дээд хэсэг орох тул дундаж зузаан нь 100 км орчим. Чулуун мандлын бүрэлдэхүүнд олон арван химийн элемент орох боловч 98.5% -ийг нь 8 элемент л эзэлнэ. /хүснэгт 1/

Хүснэгт 1

Чулуулгууд олон янз боловч гарал үүсэлд нь үндэслэн ерөнхийд нь тунамал, магмын, хувирмал гэсэн гурван бүлэгт хуваадаг. /зураг 1/

Зураг 1 Чулуулгийн бүрэлдэхүүн
Шулуулгийн гарал, үүсэл





Эрдсийн ангилал: Эрдэс гэдэг нь жирийн тохиолдолд талст бүтэцтэй, геологийн процессор үүссэн, химийн нэгдэл эсвэл элементийг хэлнэ гэж тодорхойлжээ. Эрдсүүдийг химийн найрлагаар нь 9 ангилна.


Чулуулгийн шинж чанар. Эрдэс чулуулгууд ч өнгө, хүнд хөнгөн, хатуу зөөлөн гэхчлэн физик шинжээрээ ялгаатай. Чулуулгийг ялган таних гол түлхүүр болсон зарим шинж чанарыг судалья.
Эрдсийн хатуулаг: Хатуулаг нь мэдэгдэж буй эрдсээр чулуулгийн гадарга дээр зурж үзнэ. Зураас гаргаж байвал түүнээс зөөлөн, гаргахгүй байвал түүнээс хатуу хэмээн тооцно. Чулуулгийн хатуулгийг 1-10 хүртэл тоогоор илэрхийлэх ба Моосын шатлалыг ашиглана. Хэрэв энд дурдсан эрдсүүд байхгүй бол зүү юмуу тэвнэ, ган хутга, шил ба шаазангийн хэлтэрхий, зэс зэргийг ашиглаж болно.

Хатуулаг
Эрдэс чулуулгийн нэр
Бусад зүйлсийн хатуулаг
1
2
3
4
5
6
7
8
9
10
Танар Mg(Si4o(ON)2
Гөлтгөнө (CaSO4-2H2O)
Кальцит(CaCo3)
Хайлуур жонш (CaF2)
Апатит(Ca5(PO4)3(CIF)
Хээрийн жонш(K(AlSi3O8)
Кварц(SiO2)
Молор(Ai2(SiO4)(FOH)2)
Бадмаараг(Ai2O3)
Алмааз( C)
Хумс 2,5
Зэс 3,5
Зүү,тэвнэ 4,5
Шил 5,5
Ган хутга 6,5
Шаазангийн хагархай 7

Зураасны өнгө: Тухайн эрдсийн хагархайгаар цайвар эрдэс дээр зурж үзэхэд үлдэж буй өнгө нь эрдсийн өнгөнөөс өөр байж болно. Жишээ нь: Алт ба пиритийг гаднаас хараад ялгах аргагүй, хоёулаа шар өнгөтэй. Харин цагаан гантиг хавтан дээр алтаар зурж үзвэл шар өнгө үлдэж байхад пирит нь бараан өнгө үлдээнэ. Хатуулаг багатай эрдээс ч цаасан дээр зураас үлдээнэ.
Эрдсийн хуурал ба хуваагдал: Зарим эрдсүүд давхарласан үеллээрээ амархан хуурдаг. Жишээ нь: Гялтгануурыг хавтгай хэсгүүд амархан салгаж болно. Зарим эрдэс хуваагдал сайтай, гараар ч хувааж болдог.

Эрдсийн өнгө: Эрдсийн хамгийн анхны ялгарах шинж нь өнгө юм. Гэвч нэг төрлийн эрдэс олон өнгөөр тохиолдох нь элбэг. Энэ нь тухайн эрдэс чулуулгийн найрлагад орсон химийн элементийн харьцаанаас хамаарна. Жишээ нь: Цахиурын исэл (SiO2) болох болор (кварц) нь олон янз. Тунгалаг өнгөтэйг нь усан болор, ягааныг аметист, бараан өнгөтэйг нь утаат болор гэхчлэн нэрлэдэг боловч эдгээр нь нэг л эрдэс юм.

No comments:

Post a Comment