Галактик: Хоорондоо харилцан үйлчлэлцэж бие биедээ физик нөлөө учруулдаг одод, одны бөөгнөрлүүд мананцарууд тэдгээрийн хоорндох орчинг нийтэд нь галактик гэнэ. Галактик нь маш олон байдаг. Одоогоор мэдэгдэж буй олон тэрбум галактикийг зууван, мушгиа, зөв биш хэлбэртэй гэж ангилна. “Сүүн зам” мушгиа хэлбэртэй, нэг хэсэг нь шөнө гэрэлтсэн зурвас байдлаар харагддагийг “Тэнгэрийн заадас” гэдэг билээ. Манай галактикийн диаметр 100,000 гэрлийн жил. Одоогоор мэдэгдэж буй хамгийн том Галактик болох М87 нь дэлхийгээс 40 сая гэрлийн жилийн зайд оршиж байна.
Нарны аймагт одон орны нэгж (о.о.н) гэх зайн нэгжийг ашигладаг. 1 о.о.н =150 сая км (нар дэлхийн хоорондох зай). Гэвч галактикийн дотор гэрлийн жил гэх зайн нэгж ашиглана.
Энэ орчлонд 140 тэрбум галактик байдаг гэж үздэг. Тэдгээрийн нэг нь л манай нарны аймгийн оршдог "Сүүн зам" хэмээх галактик юм. |
Нарны аймаг: Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа) тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм.
Нарны аймгийн гарагуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон). Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж зай гэж нэрлэдэг.
Нарны аймгийн түүхэн үзэл онолууд:
- МЭӨ /427-322/ онд Платон тэнгэрийн бүх эрхэс тойрог замаар тогтмол хурдтайгаар хөдөлдөг,
- МЭӨ /384-322/ Аристотель Дэлхий бол бүхний төв,
- Аристарх МЭӨ /310-230/ нарны системийн төв нь нар юм гэсэн үзлийг дэвшүүлсэн боловч амжилт олсонгүй,
- Коперник /1473-1543/ орчлонгийн төвд нар орших ба Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир гаригууд түүнийг тойрон эргэнэ гэж Нар төвт онол дэвшүүлэн тавьжээ. Мөн тэрээр Дэлхий нь наран талаас тооцоход гурав дахь замаар нарыг тойрон хөдлөхөөс гадна бас тэнхлэгээ эргэж байдаг жирийн нэг гариг бөгөөд сар түүнийг тойрон эргэж байдаг гэж үзлээ.
Гарагуудын зам |
Гарагууд
Mercury- Буд: Диаметр
нь 4854 км, нарнаас 58 сая км зайтай, 59 хоногт тэнхлэгээ эргэдэг, нарыг 88
хоногт тойрдог. Нүдэнд харгдах бүх гарагуудаас өөрийн гэх дагуулгүй гараг нь
Буд юм. Буд гарагийн физик нөхцөл маш хүнд. Наранд ойр байдагаас (Дэлхийгээс
2.5 дахин бага зайд) түүний өдрийн талд 290-400оС, шөний талд -170оС орчим температуртай байдаг. Температурын ийм их зөрүү нь маш сийрэг агаар мандалтайн улмаас үүснэ. Будын нарыг тойрох хөдөлгөөний хурд өөрчлөгддөг бол тэнхлэгээ тойрох эргэлтийн хурд тогтмол байдаг. Буд нь нарны аймгийн нууцлаг гарагуудын нэг юм. АНУ-ын сансарын <<Маринер-10>> станц Будад хамгийн ойртсон анхны станц бөгөөд 1974-1975 онуудад түүний гадаргууд ойрхон нисэн (320 км орчим зайд) өнгөрөхдөө түүний тал гадаргуун зургийг авсан байдаг.
Venus-Сугар:
Диаметр нь 12 112 км, нарнаас 108 сая км зайтай, 243 хоногт тэнхлэгээ эргэдэг,
нарыг 225 хоногт тойрдог. Сугар нь өглөөний мандах нарны ба оройн жаргах нарны
гэрэлд тод харагдагаас <<Өглөөний цолмон, Үдшийн гялаан>> гэн манай
ардууд нэрлэж дасжээ. Сугарын нарыг тойрох орбит дэлхийн орбитын дотор
байрладагаас түүнийг шөнө ажиглах боломжгүй байдаг. Сугарын гадаргууд маш
тааламжгүй физик нөхцөл бүрдсэн байдаг. Гадаргуугийн температур 500оС дээш, агаар даралт дэлхийн гадаргуугаас 100 дахин их байдаг. Сугар гарагийн өндөр температурын шалтгааныг нүүрсхүчлийн хийгээр баялаг нягт агаар мандалын улмаас үүсэх <<Хүлэмжийн үзэгдлийн>> үр дүн гэж үздэг. 1970 онд ЗХУ-ын <<Венера-7>> станц анх Сугарын гадаргууд зөөлөн бууж чадсан. 1975 онд ЗХУ-ын <<Вернера -9,10>> станцууд Сугарын гадаргууд зөөлөн бууж түүний гадаргуугийн телевизийн дүрсийг дэлхийд дамжуулсан байдаг. 1990-1994 онуудад АНУ-ын <<Мегеллан >> сансарын станц Сугарын орчмын зайд ажиллаж түүний бүх гадаргуугийн радиолакоцын зураглал хийсэн байдаг.
Earth- Дэлхий:
Эх дэлхий 5 тэрбум гаруй настай, нарны аймгийн 9 гарагуудаас ганцаараа
амьдралтай. Дэлхийн гадаргын талбай 510 сая км, үүний 71% -ийг далай тэнгис,
үлдэх хувийг нь хуурай газар эзэлдэг. Дэлхийн экваторын тойргийн урт 40070 км,
радиус нь 6378 км, туйлын радиус 6357 км юм. Дэлхийн гадарга нь уул тал, хонхор
хотгор далайн гүн гээд олон янзын хэлбэртэй тул бөмбөрцөг хэлбэрээс ялгаатай. Агаарын
үе давхаргууд нь дэлхийг 2000 гаруй километрийн зузаантай хучиж байдаг учраас
амьд организм оршин тогтнох хамгийн чухал таатай зүйл болдог.
Mars- Ангараг: Диаметр нь 6788 км, нарнаас 228 сая км зайтай, 24 цаг 7 мни-д тэнхлэгээ эргэдэг, нарыг 687 хоногт тойрдог. 2 дагуултай. Ангараг гараг нь дэлхийн адил хатуу гадаргуутай, агаар мандалтай аж. Ангарагын жил дэлхийн жилээс бараг хоёр дахин урт ч хоног нь дэлхийн хоногтой бараг тэнцүү байдаг. Ангарагын эргэлтийн тэнхлэгийн орбитоодоо налах налалт дэлхийтэй адил байдгаас түүн дээр жилийн дөрвөн улирал ээлжилж байдаг. Ангараг олон зуунаар хүн төрөлхтний анхааралыг татаж ирсэн. 1960 -аад оны эхнээс эхэлсэн Ангарагийг судалх ажиллагаанд дэлхийн 21 хиймэл станц сураггүй алга болжээ. Үүнд: ЗХУ-ын 13 станц, АНУ-ын 6 станц, Японы-1 станц түүнчлэн Европын холбооны 1 станц орж байгаа бөгөөд энэ эзгүй нислэгүүдийг <<Ангарагийн хараал>> гэж нэрлэх болсон. Амжилттай нислэгийн тоо 18 байдаг.
Jupiter- Бархасбадь: Диаметр нь 143 000 км, нарнаас 778 сая км зайтай, 9 цаг 50 мин-д тэнхлэгээ эргэдэг, нарыг 12 жилд тойрдог. 16 дагуултай. Бархасбад гараг нь дэлхийгээс 1300 дахин том, 318 их масстай хувьд эртний ромчуудын бурхадын бурхан Юпитерин нэрээр нэршижээ. Бархасбад хурдан эргэдэгээс энэ асар том хийн бөмбөлөгийн хоёр туйл зуйван хэлбэртэй байдаг. Бархасбадын харагдаж байгаа гадаргуу түүний агаар мандалын дээд давхарга байдаг. Энд агаарын хурд 500 км/цаг -аас давж үргэлж хүчтэй шуурган салхи үлээж байдаг. Телескопоор Бархасбадын экваторын орчимд тогтвортой орших зэрэгцээ хар ба улбар зурвасууд, түүнчлэн харагдаад аажмаар алга болох олон төрлийн тогтвортой бус обьектуудыг ажиглаж болдог. Бархасбадыг судлахаар хэд хэдэн удаа түүний зүг сансарын станц хөөргөсөн байдаг. 1970 оны үеээс <<Пионер -10,11>> болон <<Вояжер-1,2>> гараг хоорондын станцууд Бархасбадыг судлах ажиллагааг хийсэн байдаг. Түүний халааг 1990 онуудад америкийн гараг хоорондын <<Галелео>> станц авч судалгааг үргэлжүүлсэн байна.
Saturn- Санчир: Диаметр нь 121 000 км, нарнаас 1472 сая км зайтай, 10 цаг 25 мин-д тэнхлэгээ эргэдэг, нарыг 29,5 жилд тойрдог. 17 дагуултай. Санчир нь энгийн нүдээр дэлхийгээс ажиглаж болох сүүлчийн гараг юм. Санчирын хийн найрлага Бархсбадтай маш ойролцоо байдаг. Санчирын гол онцлог нь түүнийг хүрээлсэн өргөн цагариг юм. Италийн физикч Г.Галилей 1610 оны 1 дүгээр сард өөрийн гараар хийсэн бөгөөд түүнийг өвөрмөгц байрлалтай 2 дагуул байж магадгүй гэсэн байдаг. 1959 онд Голландын физикч Х.Гюйгенс Санчир гарагийг тойрсон цагариг байдагыг тогтоожээ. Түүнчлэн тэрээр Санчирын хамгийн том дагуул Титаныг нээжээ. Өнгөрсөн зууны 70-аад оны эцсээр Санчирыг <<Пионер-11>>, <<Вояжер-1,2>> гараг хоорондын станцууд судалж байсан. 1997 онд түүний зуг <<Кассини-Гюйгенс>> аппаратыг хөөргөсөн ба энэ нь 2004 оны 6 дугаар сард Санчирын тойрог замд оржээ. Энэ аппарат бүтэн 4 жилийн туршид Санчирын агаар мандал, соронзон орон, дагуулууд болон цагаригийн хөдөлгөөн бүтэц ба түүний дагуул Титаныг нарийвчлан судласан байдаг. Түүнчлэн Европын холбооны <<Гюйгенс>> станцыг Титаны гадаргууд буулгажээ.
Uranus- Тэнгэрийн ван: Диаметр нь 47 000 км, нарнаас 2866 сая км зайтай, 10 цаг 45 мин-д тэнхлэгээ эргэдэг, нарыг 84 жилд тойрдог. 15 дагуултай. Тэнгэрийн ван нь аварга том хийн гаргуудын бүлэгт хамаарагдах ба бусад аварга гарагуудын адил устөрөгч ба гелийн хийнээс голлон тогтсон байдаг. Тэнгэрийн ван нь төмөр ба чулуунаас бүрдэх хатуу цөмтэй, түүнийг тойрч хөлдүү метан, аммиак ба уснаас тогтсон зузаан бүрхүүл хучиж байдаг гэж үздэг. Энэ бүрхүүл ба цөмийн даралт, нягт маш их байдаг. Тэнгэрийн ван гараг соронзон оронтой бөгөөд түүний хэмжээ дэлхийн соронзон орноос 50 дахин их байдаг. Тэнгэрийн вангийн дээд давхарга нь устөрөгч ба гелийн хольц болох түүний агаар мандал байдаг. Агаар мандалын температур -200оС бөгөөд түүнд үлээх салхины хурд 100 м/с давж байдаг. Тэнгэрийн ван гаргийн хөдөлгөөний онцлогоос болж түүний дөрвөн улирал онцлог болдог. Тэнгэрийн вангийн нэг жил дэлхийн 84 жилтэй тэнцүү байдагаас жилийн дөрвөн улиралын нэг нь дэлхийн 21 жил үргэлжилнэ. Зун ба өвөл нь Тэнгэрийн вангийн нар буцах цэгүүдэд харгалзана. Тэнгэрийн вангийн зуны улиралд нар түүний хойд бөмбөрцөгт шингэхгүйгээр байрлах бол өмнөт бөмбөрцөгт наргүй 21 жил өнгөрөдөг.
Neptune-Далай ван: Диаметр нь 46 529 км, нарнаас 4492 сая км зайтай, 18 цагт тэнхлэгээ эргэдэг, нарыг 165 жилд тойрдог. 2 дагуултай. Далайн ванг 1846 оны 9 дүгээр сарын 23 анх нээсэн. 2011 оны 6 дугаар сарын 12-нд тэрээр нээгдснээс хойш хугацаанд нарыг нэг бүтэн тойрсоны ой тохисон байна. Далайн ван нь өөрийн сансарын хөрш Тэнгэрийн вантай маш төстэй. Тэд хэмжээ ба массаар ойролцоо бөгөөд Далайн ван нь бусад аварга том хийн гарагуудын адил устөрөгч бө гелийн хийн хольцоос тогтсон байдаг. Далайн ван нь том бус чулуун цөмтэй бөгөөд түүнийг тойрсон хөлдүү метан, аммиак ба усаас тогтсон зузаан бүрхүүл байдаг. Далайн ван гараг нь Наяда, Таласа, Деспина, Галатея, Лариса, Протей Тритон ба Нериеда зэрэгийн 13 дагуултай. Эдгээрийн зургааг гараг хоорондын <<Вояжер-2>> станц нээжээ. Дэлхийгээс түүнд ойртсон цорын ганц <<төлөөлөгч>> байлаа.
Pluto-Дэлхий ван: Диаметр нь 2400 км, нарнаас 5909 сая км зайтай, 6, 4 хоногт тэнхлэгээ эргэдэг, нарыг 248 жилд тойрдог. 1 дагуултай. 1930 оны 5 дугаар сард Олон Улсын одон орончдын холбооноос дэлхийн ванг нарны аймгийн 9 дэх гараг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн ван 75 жилийн туршид нарны аймгийн 9 дэх гараг гэгдэж байсан ч түүний орбит нь далай вангийн орбитыг дотор талд 20 орчим жил байрладагаас зарим тохиолдолд 8 дах гараг болдог байжээ. Дэлхийн ван нь тал сарны дайтай буюу 2360 км голчтой дэлхийгээс 3000 дахин бага масстай, 248 жилд нарыг нэг удаа тойрдог, өөрийн тэнхлэгийг дэлхийн 6.39 хоногт дэлхийн эргэлтийн эсрэг чиглэлд тойрдог ба дэлхийтэй харьцуулахад нарнаас 39 дахин хол буюу 5,9 тэрбум км зайд алслагдсан биет юм. Нарнаас цацрах гэрлийн туяа 8 минутын дараа дэлхийд ирдэг бол дэлхийн ванд 4.5 цагийн дараа хүрэх юм. Дэлхийн вангийн гадаргуу нь цельсийн -220-аас -24Е градусын, 10-15 см зузаан мөсөн азот, метан зэрэг хийнээс бүрдэх ба тэдгээр нь уурших замаар дэлхийн ванг бүрхэх хийн бүрхүүл үүсгэж байдаг. Сугар ба дэлхийн вангийн эргэлтийн тэнхлэг бусад гарагуудын эргэлтийн тэнхлэгийн эсрэг байдгаас эдгээр нь бусад гарагуутай харьцуулахад эсрэг чиглэлд тэнхлэгээ тойрон эргэдэг. Тэнгэрийн ван гарагийн налалт маш ихээс тэрээр <<хэвтээ>> байрлалд эргэж байдаг. Гарагуудын эрэглтийн тэнхлэг огторгуйд тодорхой конус үүсгэн хөдөлж байдаг. Ийм хөдөлгөөнийг прецесс гэдэг. Дэлхийн эрэглтийн тэнхлэг 26 000 жилийн улиралтай прецессийн хөдөлгөөн хийдэг.
Sun- Нар, түүний бүтэц. Нар бол гүнд нь устөрөгчийн атом гелийд шилжих цөмийн урвал тасралтгүй явагдаж байдаг “шатаж буй” хийн бөмбөлөг юм. Нарны диаметр 1,392 мянган километр. Нарны гадаргын температур 60000С, төвдөө 35 0000С халуунтай асар том хийн бөмбөлөг юм. Нарыг тойрсон есөн гарагийн нийт масс нь нарны массын нэг хувьд ч хүрдэггүй байна. Нар нь дэлхийгээс 150 сая километр зайтай орших бөгөөд энэ зайг нэг одон орны нэгж гэж үздэг. Нар нь өөрөө устөрөгч 70%, гелий 29%-г агуулдаг тул тэнд цөмийн урвал явагдаж, тэсэрч дэлбэрэх үзэгдэл байнга болдог.
Даалгавар
- Буд сугар гариг яагаад дагуулгүй вэ?
- Санчир гаригийг усан дээр тавибал хөвөх үү? Живэх үү?
- Аварга гаригуул яагаад нягт багатай байдаг вэ?
- Гарагуудын масс ба нягтын хоорондох хамаарлыг гаргах.
- Нарны аймгийн гарагуудын орших зайг харьцуулах.
-------------------------------------------------------------------
Е.Батчулуун
“ Дэлхий судлал” УБ.2012 Х.331-360
Е.Батчулуун,
Г.Юмчмаа, Г.Уранчимэг, С.Хадбаатар, Т.Навчаа “Газарзүй
-IV”
УБ.
2013 Х.29-33
С.Хүрэлсүх, Ч.Цацрал "Орчлонгийн анир" УБ.2012 Х.9-10, 48-62
Баярллаа :D
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteБаярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.
ReplyDeleteok
ReplyDelete