tab


Зайнаас тандан судлах арга

Дэлхийн гадарга өргөн, уудам, түүн дээр оршиж буй зүйлс олон янз төдийгүй үзэгдэл, зүй тогтлуудыг тоолохын аргагүй. Энэ бүх зүйлсийн талаарх мэдээллийг богино хугацаанд цуглуулан зураглах боломжийг зайнаас тандан судлал олгож байна. Дэлхийн гадарга дээрх аливаа биет цахилгаан соронзон долгионыг ойлгох болон цацруулдаг байна. Энэ долгионыг тусгай төхөөрөмжөөр хэмжин, агаар-сансрын янз бүрийн түвшнээс зураглаж боловсруулалт, дүн шинжилгээ хийх замаар байгалийн янз бүрийн үзэгдэл, өөрчлөлт, тэдгээрийн орон зай, цаг хугацааны хамаарлыг судалдаг аргыг зайнаас тандан судлал гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн гадаргыг хиймэл дагуулын тусламжтайгаар сансраас судалдаг арга юм.
Зайнаас тандагдсан өгөгдөлийг компьютерийн тусламжтайгаар автоматаар болон хүний үйл ажиллагаагаар боловсруулж хаа, газар ашиглалт, ус  цаг уур, ой, геологи, хүрээлэн буй орчны зэрэг бүхий л салбарт ашиглана.
Зайнаас тандан судлах замаар газарзүйн үзэгдлүүдийн үүсэл, тархалтыг асар уудам нутгаар “харж” явцыг нь ажигладаг. Жишээ нь: Далайн урсагл, хөвөгч мөсний замыг тогтоон, усны бохирдлыг ажиглан, ашигт малтмалын нөөц ургамлын нөмрөг, хөрсний давсжилт зэрэг олон зүйлийг судалж байна.
Ялангуяа байгалийн нөөцийн болон байгаль орчны мониторинг хийхэд зайнаас тандан судлалыгөргөн ашиглаж байна. Жишээ нь: Цөлжилт, түймэр, усны бохирдол, экосистемийн төлөв байдал зэрэг байгаль орчны өөрчлөлтийг судлахад хэрэглэнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийг судлах, байгалийн онцгой үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд зайнаас тандан судлах арга, техник хэрэгслийг өргөн ашиглаж байна.
Зайнаас тандан судлах анхны туршилт 20-р зуунаас эхэлжээ. 1960 аад онд АНУ цаг уурын зориулалт бүхий TIROS-1, улмаар Landsat MSS (1972) хиймэл дагуулыг хөөргөсөн нь судалгааны шинэ эрин үеийг нээсэн гэж үздэг. Зайнаас тандан судалгаанд Landsat TM (АНУ), SPOT (Франц) ERS-1,2 (Европын сансрын Агентлаг), JERS-1, ALOS,PALSAR (Япон), Radarsat (Канад), TerraSAR (Герман) зэрэг дагуулыг ашиглаж байна. Манай оронд сонсрын мэдээг цаг уурын зориулалтаар 1970 оноос ашиглаж эхэлжээ. Одоо FY-2, NOAA, MODIS зэрэг дагуулын 36 сувгийн мэдээг хүлээн авч, байгаль орчны мониторинг хийхэд ашиглаж байна.
Landsat 1
TIROS-1
NOAA





No comments:

Post a Comment