Дэлхийн олон төрлийн хөдөлгөөнд оролцох боловч хамгийн ач холбогдолтой нь тэнхлэгээ эргэх болон нарыг тойрох хөдөлгөөн юм.
Тэнхлэгээ эргэх хөдөлгөөн: Дэлхий тэнхлэгээ 24 цагт (Нарийвчилбал, 23 цаг 56 мин 4 сек) буюу календарийн нэг хоногт бүтэн эргэнэ. Ингэхдээ хойд туйл дээрээс харвал цагийн зүүний эсрэг (нар буруу) буюу баруунаас зүүн тийш эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд цаг хугацааны хамгийн анхдагч нэгж болох хоног үүсдэг.Хоногийг тоолохын тулд цагийн бүсийг хэрэглэдэг. Дэлхийн тэнхлэгийн эргэлтийн хурдыг өнцгийн ба шугаман хурд хэмэн хоёр янзаар тодорхойлж болно.
Өнцгийн хурд гэдэг нь дэлхийн гадарга дээрх ямар нэг цэг тойрог замаар тодорхой хугацаанд туулах өнцгийн хэмжээ юм. Дэлхийн тойргийн хэмжээ 3600 , түүнийг 24 цагт эргэж буй учир нэг цагт туулах өнцгийн хэмжээ нь 150
(3600:24 цаг=150) болно. Иймд дэлхийн эргэлтийн өнцөг хурд нь дэлхийн бүх цэгт тэнцүү (1 цагт 150) байдаг.
Шугаман хурд бол тухайн цэгийн тодорхой хугацаанд туулах зай бөгөөд түүнийг нэгж хугацаанд хэдий хэмжээний зам туулсанаар илэрхийлнэ. Энэ нь өргөрөг бүр дээр ялгаатай.
Өргөрөг
|
Шугаман хурду
|
00
50
400
450
480
600
650
00
|
464 м/сек
462,1 м/сек
355,4 м/сек
328,0 м/сек
310,8 м/сек
232,0 м/сек
195,0 м/сек
0,0 м/сек
|
Тухайн өргөрөг дээрх шугаман хурдыг дараах томьёогоор олно. V1=V0Cosφ (φ- өргөрөг, V0-экватор
дээрх хурд) Жишээ
нь: 600 зэргэд дээр орших цэгийн шугаман хурдыг ольё. V1=
464 xNCos600= 232.0 м/сек
гарч байна. Cos600=1/2 учир энэ зэргэдийн урт ба шугаман хурд нь экватор
дээрхээс 2 дахин бага болно. Шугаман хурд нэг өргөргийн хувьд ижил боловч
экватораас туйл руу ийнхүү багасаж байгаа нь зэргэдийн урттай холбоотой. Жишээ нь: Хамгийн урт зэргэд болох экватор
дээрх цэг 40,000 км –ийг 24 цагт туулахдаа цагт 1600 км (464м/сек) хурдтай байхад 40-р зэргэд дээрх цэг 30,700 км замыг 1280 км/цаг, 60-р
зэргэд дээр 850 км/цаг туулна гэхчлэн буурсаар туйл дээр тэгтэй тэнцэнэ. Өөрөөр
хэлбэл туйл дээр зогсож буй хүн огт зам туулахгүй боловч яг байран дээрээ 24
цагт нэг бүтэн эргэнэ гэсэн үг юм.
No comments:
Post a Comment