tab


Агаарын орчил урсгал

Агаарын орчил урсгал.
Дэлхийн гадарга дээр даралт жигд бус хуваарилагдсанаас шалтгаалан дэлхийн бөмбөрцгийг нэлэд нь хамарсан агаарын байнгын хөдөлгөөн үүсдэг. Энэ нь агаарын орчил урсгал буюу тогтмол салхи юм. Агаарын ерөнхий орчил урсгал нь тропосфер, стратосфер, мезосферыг хамран явагдах ба үүнд пассат, баруун зүгийн  салхи, муссон, циклон, антициклон зэргийг оруулна. Эдгээрээс пассат ба топикийн циклон нь дулаан оронд үүсэх ба бусад нь сэрүүн ба хүйтэн өргөрөгт зонхилдог.
Тогтмол салхи
Пассат. Мэлхийн ба Матрын замаас экватор луу чиглэж буй тогтмол салхи болох пассат нь 5-8 км/сек хурдтайгаар тропосферийн 2-4 км зузаан давхаргыг хамардаг. Пассат нь далайн урсгалын чиглэлд нөлөөлж, экватор орчмын уур амьсгалыг тодорхойлдог томоохон орчил хөдөлгөөн юм. Пассат салхи үүсэх шалтгаан  юу вэ? Мэлхийн ба матрын зам дээр агаарын даралт их, экваторт ямагт бага. Учир нь тэнд халуун учир агаарын молекулууд сийрэг, өгсөх хөдөлгөөн зонхилно. Иймд агаарын хөдөлгөөн экватор луу чиглэнэ. Гэвч пассат дэлхийн хойд хагаст зүүн хойноос, өмнөд хагаст зүүн өмнөөс чиглэн салхилна.
Баруун зүгийн салхи. Их даралттай Мэлхийн ба Матрын замаас хоёр тийш бага далалттай сэрүүн өргөрөг рүү чиглэсэн агаарын урсгал бас үүснэ. Энэ нь кориолисийн хүчний улмаас чиглэлээ өөрчлөн дэлхийн хойд хагаст баруун өмнө, өмнөд хагаст баруун хойд зүгийн салхи болдог. Үүнийг баруун зүгийн салхи гэх бөгөөд хойд ба өмнөд өргөргийн 350- 650 –ын хоорондох нутгуудад зонхилно. Иймд сэрүүн бүслүүрийг баруун зүгийг салхины орон гэдэг.
Зүүн зүгийн салхи. Туйл орчмын их даралтын мужаас сэрүүн орны бага даралтын муж руу агаарын хөдөлгөөн үүснэ. Энэ салхины чиглэл нь хойд хагаст зүүн хойд зүгийн, өмнөд хагаст зүүн өмнө зүгийнх байдаг тул зүүн зүгийн салхи гэдэг. Туйл орчмын нутагт зүүн зүгийн салхи ноёрхоно. Дээр дурдсан салхи “уулзаж” байгаа болон “салж” байгаа газар агаарын хэвтээ чиглэлийн хөдөлгөөн үүсэхгүй тул салхигүйн бүслүүр үүсдэг.
Пассат салхины улмаас экватор орчимд өргөгдсөн агаар хөрөх ба агаарын дээд давхаргад эсрэг чиглэлтэй салхийг үүсгэнэ. Үүнийг эсрэг пассат гэдэг. Эсрэг пассатаар зөөгдсөн агаар хойд ба өмнөд хагасын 300-ын өргөрөг орчимд ирж уруудах нь тэнд их даралтын бүрлүүр үүсэх шалтгаан болно. Энд уруудаж буй агаарын босоо чиглэлийн хөдөлгөөн зонхилох тул 300-350 –ын хооронд салхигүйн бүслүүр оршино.
Циклон. Циклон  гэдэг нь 3000 км ба түүнээс дээш диаметртэй их хэмжээний орон зайг хамарсан төвдөө агаарын бага даралт бүхий хуйлраа урсгалыг хэлнэ. Захаасаа төв рүү чиглэх агаарын урсгал ба баруун гар тийш хазайх (Хойд хагасад) хоёр хүчний үйлчлэлээс болж хуйлраа нь цагийн зүүний эсрэг төв рүүгээ чиглэсэн байдалтай байдаг.  Циклоныг үүсэх ба хамрах нутаг дэвсгэрээр нь
1.      Халуун орны буюу тропикийн
2.      Сэрүүн өргөргийн  гэж ангилдаг.
Экватор орчимын далайн гадарга дээр их халснаас болж агаарын даралт эрс багасах нь халуун орны циклон үүсэх шалтгаан юм. +270С –аас дээш халсан үед энэ циклон үүснэ. Иймд салхины хурд өндөр (100 м/сек хүртэл), хүчтэй аянга цахилгаан аадар бороо дагуулдаг. Чийг ихтэй дулаан агаар өргөгдөн конденсацид орохдоо их дулааныг ялгаруулна. Даралт энд 720-730 гПа хүртэл багасна.
Тропикийн циклоны нэг онцлог нь түүний төвд “салхины нүд” хэмээн нэрлэгдэх 30 км орчим диаметртэй салхигүй хэсэг байдаг. Энэ төв хэсэгт агаарын уруудах урсгал ажиглагдах тул тэнгэр цэлмэг, үүлгүй байхад түүний эргэн тойрон аадар бороо бүхий бөөн үүл үүсдэг. Циклоны төвд даралтын градиентийн хүч, төвөөс зугатах хүч, Кориолисийн хүч тэнцүү болох тул энд агаар бараг хөдөлгөөнгүй байдаг. Харин градиентийн хүч нь төвөөс зугатах хүч ба Кориолисийн хүчнээс их болж буй газар нь агаар төв рүү шилжихгүй их хурдтайгаар өргөгдөж эхлэх бөгөөд энд салхины хурд хамгийн ихсэнэ. Тропикийн циклон үүсэх хэд хэдэн төв байх ба жилд дунджаар 70 орчим ийм циклон үүсдэг байна. Үүнд:
Хойд хагаст: (1) Шар тэнгис, Филиппиний арлууд орчим, Номхон далайд з.у 1700-аас зүүн тийш жилд дунджаар 28 циклон үүсэх ба зарим жил 50 хүрнэ. Салхины хүч 9-12 балл, энэ районд түүнийг тайфун гэж нэрлэдэг. (2) Мексикийн булан, Карибын тэнгис, Бага Антилийн арлууд болон зүүн тийш Ногоон Хошууны арал орчим жилд дунджаар 10 циклон үүснэ. Энэ ройонд торнадо гэж нэрлэнэ. Энэ циклон голдуу АНУ-ын зүүн өмнөд район хүрч их хохирол сүйтгэл учруулдаг. (4) Энэтхэгийн далайд Бенгалын булан ба Аравын тэнгисд жилд дунджаар 2-6 циклон үүснэ.
Өмнөд хагаст: (1) Номхон далайн зүүн хэсэгт Шинэ  Гвинейн арлаас Самоа арал, Хойд Австрали хүртэл жилд 7 циклон үүснэ. (2) Энэтхэгийн далайд Мадагаскар ба Маскарены арлуудын хооронд жилд 7 үүснэ. Харин Атлантын далайн өмнөд хэсэгт тропикийн циклон үүсдэггүй. Энэ олон циклонуудыг ялгахын тулд “георг”, “жимми” гэхчлэн тусгай нэр оноодог. Салхины хурднаас хамаарч тропикийн циклон нь 10-12 км/цаг хурдтайгаар шилжинэ.
Сэрүүн өргөргийн циклон. Сэрүүн өргөргийн циклон үүсэх анхны шалтгаан бол агаарын фронт үүсэх явдал юм. Циклон зүүн, хойд ба баруун хэсгийг хүйтэн агаар, баруун өмнөд хэсгийг дулаан агаар эзлэнэ. Ийнхүү хүйтэн агаар сэрүүн бүсээс ирэх дулаан агаарыг түрснээр циклоны баруун талд төвөөс нь урагш хүйтэн фронт, зүүн талд нь дулаан фронт үүснэ.  Дэлхийн бөмбөрцөг дээр сэрүүн өргөргийн циклон үүсэх 3 гол төв бий. Энэ нь Атлантын далайн хойд (1) болон өмнөд (2) хэсэг, Номхон далайн хойд (3) хэсэг юм.
Эсрэгциклон. Агаарын даралт их үед эсрэгциклон үүснэ. Циклон халсан гадарга дээр үүсдэг бол антициклон нь хүйтэн гадарга дээр үүснэ.Эсрэг циклонд агаарын уруудах хөдөлгөөн зонхилох ба зах руугаа даралт буурах тул салхи төвөөсөө гадагш чиглэнэ. Эсрэг циклон үүссэн үед үүл арилж, тэнгэр цэлмэн, хур тунадас орохгүй, тогтуун цаг агаар зонхилно. Тогтвортой антициклон үүсдэг газрууд нь Арктикийн зүүн хэсэг, Антрктик, өвөл Дорнод Сибирь зэрэг болно. Эсрэгциклоны төвд салхигүй, захаар нь зөөлөн салхитай, агаарын тунадас байхгүй боловч шүүдэр, цан үүснэ. Хэрэв зуны улиралд эцрэгциклон үүсч удаан хугацаанд тогтвол ган болдог. Жишээ нь: 1999 оны VII сарын сүүлийн хагаст манай оронд олон хоног үргэлжилсэн их халуун болсон нь аниициклон тогтсонтой холбоотой байсан билээ. Харин өвлийн цагт эх газар хүчтэй хөрсний улмаас манай оронд эсрэгциклон үүс тэнгэр цэлмэг, тогтвортой хүйтэн цаг агаар бүрэлдэн тогтдог.
Муссон. Улирлаас хамааран чиглэлээ өөрчилж байдаг энэ тогтмол салхийг муссон гэнэ. Муссоныг халуун орны, сэрүүн орны муссон гэж ангилна. Муссоны нөлөөнд орших газрууд нь чийглэг зун, хуурай өвөлтэй. Хэдийгээр “Муссон салхи” гэж бид нэрлэдэг боловч энэ нь зөвхөн салхи төдий биш, агаарын массын том хэмжээний шилжилт юм. Муссон тропосферийн зөвхөн доод хэсгийн 2-3 км, заримдаа 5 км хүртэлх давхаргыг хамрана.
Халуун орны муссон нь дэлхийн хойд ба өмнөд хагас эсрэг улиралтай байдгаас шалтгаалан үүснэ. Тухайлбал, өвлийн улирал болж буй хагасаас нь зуны улирал болж буй хагас руу салхины зүг чиглэнэ. Энэ муссон Зүүн, Зүүн Өмнөд Ази, Малайн олтриг, Шинэ Гвиней, Энэтхэгийн ба Энэтхэг-Хятадын хойг, Австралийн хойд хэсгээр хамгийн тогтвортой ажиглагддаг. Түүнчлэн Африкийн баруун хэсэг, Техас, Газар дундын тэнгисийн районд ажиглагдана.
Сэрүүн орны муссон нь далай, эх газрын хоорнд үүсэх ба улирлаар чиглэлээ сольж салхилна. Үүсэх шалтгаан нь ус ба хуурай газрын гадарга харилцан адилгүй халж, хөрдөгтэй холбоотой. Өвалд эх газар амархан хөрдөг байхад далайн ус дулаанаа алдаж амжаагүй байх тул эх газраасаа харьцангуй дулаан байна. Иймд даралтын зөрүү үүсэж их даралттай эх газраас бага даралттай далайн зүг салхи үлээнэ.Үүнийг өвлийн муссон гэж ч нэрлэдэг. Харин зундаа эх газар амархан халж тэнд даралт буурна. Энэ үед халж хараахан амжаагүй далайн гадарга дээр даралт ихтэй байж салхины зүг нь далайгаас эх газар луу чиглэнэ. Энэ нь зуны муссон юм. Сэрүүн өргөргийн муссон 3-4 км зузаан агаарын давхаргыг хамран эх газрын гүн рүү 1000 –аад км нэвтрнэ. Ялангуяа Азид их хэмжээний газар нутаг муссоны нөлөөнд оршдог. Иймд Африк, Азид 2 млрд гаруй хүний усан хангамж, амьдрал зуны муссоноос хамаарч байдаг. Харин Өмнөд ба Хойд Америкд муссоны нөлөө бага юм. Учир нь циклоны үйл ажиллагаа эрчимтэй болсон үед муссон тогтворгүй байх ба ийм газар муссон ажиглагддаггүй.

Цаг агаарын зураг. Цаг агаарын элементүүд (даралт, температур, салхи г.м) –ийн тухайн үеийн нөхцөл байдлыг тусгай таних тэмдгийн тусламжтэйгаар зураглан үзүүлдэг. 

1 comment: