Уулын чулуулаг эрдэс хийн
мандал, усан мандал, биологийн биетүүдийн харилцан үйлчлэлд орсноос эвдрэн
бутрах, химийн урвалд орж өөр найрлагатай болох үзэгдлийг өгөршилт гэнэ.
Өгөршил нь тасралтгүйгээр
газрын гадарга дээр төдийгүй газрын гүнд, усан доор ч явагдана.
Чулуулгийн
өгөрших эрчим нь чулуулгийн бүтэц, уур амьсгалын нөхцлөөс голлон
хамаарна. Эдгээр хүчин хэрхэн илэрч байгаагаас хамааруулж өгөршлийг
А. Физик өгөршилт
Б. Химийн өгөршилт
В. Органик өгөршилт
гэж ангилжээ.
Физик өгөршилт: Чулуулаг, эрдэс хагарч бутрах үйл явц. Нурах, бутрах, голын ус, салхиар зөөгдөх, далай тэнгисийн долгионд идэгдэх, мөсөн голоор зөөгдөх зэргээр илэрнэ. Физик өгөршлийн нэг хэлбэр нь тэмпературын өгөршилт юм. Физик өгөршлийн нэг хэлбэр нь температурын өгөршилт юм.
Халуун хүйтний өөрчлөлтөөс чулуулгийг бүрдүүлэгч эрдсийн ширхгүүд тэлж ихсэх ба агшиж багасан эзлэхүүн нь өөрчлөгддөг. Үүний улмаас чулуулгийн өнгөн талд ан цав гарч улмаар бутарч эвдэрнэ. Температурын ийм өгөршилт нь манай орон шиг хоногийн температурын хэлбэлзэл ихтэй нутагт элбэг. Олон эрдсээс тогтсон чулуулгийн хувьд бүр ч их, халж тэлэх хүч нь харилцан адилгүй тул амархан бутардаг. Туйл орчимд болон өндөр уулсад хүйтний өгөршил элбэг. Чулуулаг, эрдсийн ан цавд буй ус хөлдөж тэлснээс үүснэ. Физик өгөршилт хуурай уур амьсгалтай газар давамгайлна.

Химийн өгөршилт: Уулын чулуулаг, эрдэс хувиран химийн найрлага нь өөрчлөгдөх үйл явцыг хэлнэ. Жишээ нь: Боржин өгөршихөд явшир хэмээх шаазангийн нарийн шавар болон хувирна. Химийн өгөршилт үүсэх гол хүчин зүйл нь ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, амьд организм бөгөөд чийглэг, дулаан уур амьсгалд эрчимтэй явагддаг.
Органик өгөршилт: Амьтан, ургамал, бичил биетний нөлөөгөөр үүсэх өгөршил юм. Чулуулаг бутарч үйрэхээс гадна ургамал амьтнаас ялгарах бодисын нөлөөгөөр химийн найрлага нь ч өөрчлөгдөнө.
Өгөршлөөс үүссэн хурдсыг элювий (байран хурдас) гэх ба энэ нь суурь чулуулгийг хучин өгөршлийн зузаан үе үүсгэнэ. Өндөрлөгөөс туугдаж хормой, бэл газар хуран тогтсон хурдсыг делювий (хормойн хурдас) гэнэ.
Карст:
No comments:
Post a Comment