tab


Сарны хөдөлгөөн

Сарны гэрэл зураг
Дэлхийн цорын ганц дагуул бөгөөд хамгийн ойрхон орших тэнгэрийн эрхэс бөгөд дэлхийгээс алслагдсан зайн 384400 км юм. Одтой харьцуангуйгаар хоног тутамд баруунаас зүүн тийш 130 орчим хэмжээгээр шилжиж дэлхийг 27,31 хоногт 1 удаа тойрох ба мөн ойр хугацаанд тэнхлэгээ эргэдэг тул зөвхөн ганц талаараа дэлхий рүү хардаг. Сарны масс 7,35х1022 кг буюу дэлхийн массаас 81,5 дахин бага, диаметр нь 3476 км, эзлэхүүнээрээ дэлхийгээс 50 дахин бага, татах хүч нь дэлхийнхээс 6 дахин бага, нарны гэрлээр гэрэлтсэнээс болж харагддаг. Дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан 55км, манти 1000 км, үүнээс дотогш цөм оршино. Хийн бүрхэвчид нь инертийн хий, аргон, неон, гелий ихтэй. Гадаргын тем.нь өдрийн талдаа +1300С, шөнийн талдаа -1700С. Рельефийн гол хэлбэр нь том жижиг өрх тогоо, өндөр уул нурууд, өргөн талууд. Өрхийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн см-ээс хэтрэхгүй. Эдгээрийг нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үзэх нь элбэг. Сар дээрх хамгийн өндөр уул 8 км юм. 
Сарны харагдах хэлбэр Сарны фаз. Нар, Сар, Дэлхий 3-ын харилцан байрлал өөрчлөгдөж байдгаас шалтгаалан нэг сарын туршид шөнө болгон үзэгдэх сарны хэлбэрийн өөрчлөлт. Энэ нь Сар Нарны гэрлээр гэрэлтэхээс гадна дэлхийг тойрон эргэдэгтэй холбоотой. Сарны фазын үндсэн 4 хэлбэр нь:
1.Битүүн (Сар дэлхийд үл харагдах хэлбэр),
2. Тэргэл сар (бүтэн харагдах),
3. Тал,
4. Хавирган сар юм.
Битүүний үед сар дэлхий бө нарны хооронд оршиж, түүний бүх гэрэлтэй тал нь нар луу харж, сүүдэр тал нь дэлхий рүү харах тул сар харагдахгүй. Сар нар хоёрын дунд дэлхий орших тохиолдолд сарны бүтэн гэрэлтэй тал нь дэлхий рүү харах тул бидэнд сар тэргэл үзэгдэнэ. Битүүнээс хойш 14 хоног, 19 цагийн дараа тэргэл болох ба орой зүүн зүгт, шөнө дунд өмнө зүгт, өглөө баруун зүгт үзэгдэнэ. Дээр дурдсан хоёр хэлбэрийн хооронд буюу битүүнээс хойш 7 хоног 9 цагийн дараа сар тал (хагас хэлбэртэй) харагдана. Тал сар нар жаргах үед өмнө зүгт, шөнө дунд баруунтаа оршино. 22 хоног 4 цагийн  дараа дахин тал харагдах бө шөнө дунд зүүн зүгт, өглөө өмнө зүгт байна. Ингээд 29 хоног, 13 цагийн дараа дахин харагдахгүй болж битүүн эхэлнэ.
Сарны харагдах хэлбэр. 

Дэлхийгээс сарны харагдах хэлбэр.




Сарны хиртэлт:



Сар, Нар 2-ын дунд Дэлхий орж энэ 3 нэг шугам дээр орших тохиолдолд дэлхийн сүүдэр саран дээр дээр тусах үзэгдэл. Тэргэл сарны үед тохиолдоно. Сар дэлхийг тойрох орбитын хавтгай (цагаан зам) нь шар замын хавтгайтай 5,90-ын өнцөг үүсгэж байдаг тул сарны хиртэлт нь сар болгон тохиолдохгүй. 
 Илүү сар: 
Сар дэлхийг нэг бүтэн тойрох хугацааг нэг сар гэж үзнэ. Үүнийг билгийн тоолол гэнэ. Энэ тоололд нэг сарын хугацааг 29 ба 30 хоногтойгоор авч бага сар, их сар гэж ялгана. Билгийн жил нь (29,5х12=354) аргын тооллын жилээс (365 хоног) даруй 11 хоногоор дутуу учир энэ 2 тоолол зөрдөг. Иймд билгийн тооллын 3 жил тутамд дээрх зөрүүг нийлүүлсээр нэг илүү сар оруулж тоолох ба түүийг илүү сар гэнэ. Ингэж хоёуланг хослуулж тоолохыг арга, билгийн тоолол гэж нэрлэнэ.

No comments:

Post a Comment