tab


Хийн мандлын шинж чанар, бүтэц

Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ. Хийн мандал нь байнгын болон өөрчлөгдөж байдаг олон төрлийн хий, бусад хольцоос бүрдэнэ.
   Байнгын бүрэлдэхүүн
  • Азот (N) 78.08
  • Хүчилтөрөгч (O2) 20.95
  • Аргон (Ar) 0.93
  • Неон (Ne) 0.002
  • Бусад -0.001

Өөрчлөгдөж байдаг бүрэлдэхүүн
  • Усны уур (H2O) 0.1-4.0
  • Нүүрсхүчлийн хий (CO2) 0.034
  • Озон (O3)
  • Бусад
Агаарын найрлагыг бүрдүүлэгч хийн ач холбогдол

Хүчилтөрөгч
O2
ü  Организмуудын амьсгалах болон исэлдэх явцад оролцоно.
ü  Уураг өөх тос, нүүрс усны найрлагад орно.
ü  Биологийн явц дахь энергийн эх үүсвэр.
ü  Озон үүсгэнэ.
ü  Ногоон ургамал үүссэн цагаас бий болсон
Азот
N
ü  Хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
ü  Исэлдэх болон биологийн явцын эрчмийг зохицуулна
ü  Бодисын биологийн эргэлтэд оролцдог.
ü  Уураг,нуклейн хүчлийн найрлагад орох ба азотын эргэлт нь бичил биетнээр дамжин явагдана.
Озон
O3
·         Нарны хэт ягаан туяа ба цахилгаан цэнэгийн нөлөөгөөр хүчилтөрөгчийн атом задарч озоныг үүсгэнэ.
·         Газрын гадарга орчим озоны хэмжээ өчүүхэн бага боловч бороо орсны дараа нэмэгддэг.
·         22-40 км-ийн өндөрт озоны масс хуримтлагдсан давхаргаг озоны давхарга гэнэ.
·         Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээн авч амьд организмыг хорт туяанаас хамгаалдаг.
Нүүрсхүчлийн хий
CO2
ü  Ургамлын фотосинтезэд оролцоно.
ü  Дэлхийн гадаргын урт долгионт цацраг, дулааны энергийн зарим хэсгийг өөртөө шингээдэг. Ингэснээр амьдрал оршин тогтноход шаардагдах дулааныг барьж хадгалаж байдаг. Хэрэв хүүрсхүчлийн хий байгаагүй бол манай дэлхийн дундаж температур -170C байх байв. Одоо манай дэлхийн дундаж температур 150C байна.
Аргон
Ar
ü  1984 Онд агаарт химийн идэвхгүй хий Ar байдгийг нээсэн.
ü  Төрөл бүрийн гэрэлтүүлэг чимэглэлд ашигладаг.

Хийн мандлын үе давхарга
Агаарын температурт өндөр лүгээ хэрхэн өөрчлөгдөх байдалд үндэслэн хийн мандлыг хэд хэдэн үелэл болгоон хуваадаг. Үүнд: тропосфер, стратосфер, мезофер, экзосфер зэрэг орно. Дэлхийн гадаргаас  дээш хийн мандлын хүрээнд авч үзвэл агаарын температур янз бүрээр өөрчлөгдөнө. Үүнийг температурын босоо хуваарилалт гэнэ. Тропосфер ба стратосферийг дотоод хийн мандал, түүнээс дээшхийг гадаад хийн мандал хэмээн нэрлэх нь бий.
Хийн мандлын үе давхарга

Тропосфер (Орших мандал)
Хийн мандлын хамгийн доод үе. Энэ үелэлийн хүрээнд 11км өндөрсөх тутам агаарын температурт 6.50С буюу 0.650С/100 м буурна. Үүнийг температурын дундаж градиент гэж нэрлэнэ. Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөх тутам температур нь ийнхүү буурсаар орчныхоо агаартай адилхан температуртай болох өндөрт хүрээд зогсоно. Энэ өндрөөр тропосферийн дээд хилийг тогтоодог. Тропосферийн дээд хил экваторт 16-18 км, туйл орчимд 8-9км, дунджаар 11км өндөрт оршино. Тэнд агаарын температур аль ч өргөрөгт ялгаагүй -600С –аас -700С байдаг. Хийн мандлын 80% нь хамаарагдах ба дэлхийн цаг агаар, уур амьсгалын бүхий л үзэгдэл энэ мандалд явагддаг.
Стратосфер (давхраат мандал).
Тропосферээс цааш 50 км хүртэлх давхарга. Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдана. Усны уур байхгүй тул үүл байхгүй. Озон их байх бөгөөд 25-27 км-ийн өндөрт бүр ч их бөөгнөрсөн байдаг тул үүнийг озоны давхарга гэнэ. Озоны хий нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээн авч түүний хөнөөлт аюулаас амьд организмыг хамгаалж байдаг ач холбогдолтой. Агаарын температур аажмаар нэмэгдсээр 00С-аас +100С хүрдэг.
Мезосфер (дунд мандал)
50-80 км-ийн хоорондох давхаргыг хэлнэ. Энд температур дахин тропосферийхтэй адил дээшлэх тутам буурч 00С-аас -900С хүрдэг. Энэ мандалд салхины хурд их 150 м/сек хүрдэг. Мезосферт хаа нэгтээ мөсний талстуудаас бүрэлдсэн мөнгөлөг үүл ажиглагдана.
Термосфер (халуун давхраа)
80 км-ээс цааш 800-1000 км хүртэл өндөрт оршино. Энд температур маш хурдан нэмэгдэж 150км-ийн өндөрт +2300С, 600км-т +15000С халуун байдаг. Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн молекулууд иончлогдож атомаас зарим электрон салж салж сарнина. Иймээс энэ үеийг ионосфер (цэнэгт мандал) гэж нэрлэнэ. Ионосфер нь дэлхийн харилцаа холбооны салбарыг зохицуулж байдаг.
Экзосфер (гадаад мандал)
1000-2000 км-ийн өндөрт орших давхаргыг хэлнэ.Энд устөрөгчийн хий зонхилдог. Энэ хий атомууд маш сийрэг тул тодорхой орон зайд байрладаггүй, асар их хурдтайгаар сүлжин хөдөлж аажмаар огторгуйн уудам руу алдагдана. Жил тутам 1000 орчим тн сансрын хог хаягдал, хумхын тоосонцор энд хуримтлагддаг.
Хийн мандлын үе давхаргын онцлог





No comments:

Post a Comment