Дэлхийн дотоод
бүтцийг газар хөдлөлийн үед үүсэх чичирхийлийн /сейсмийн / долгионы аргаар
тогтооно. Газар чичирхийлэлийн долгион
нь хөндлөн, дагуу гэсэн 2 төрөл байнна.
- Дагуу долгион нь / Р/ хамгийн хурдан, ямарч орчинд тархдаг. Долгионы тархалтын дагууд үүсэх бодисын хэлбэлзэл юм.
- Хөндлөн долгион / S/ нь дагуу долгионоос богино долгионы хэлбэлзэлд перпендукуляр чиглэлд үүсэх бөгөөд зөвхөн хатуу бодисын дотор тархана.
- Гадаргын долгион буюу /L /долгион болно.
Эдгээрийн дэлхийн
дотоодод тархах хурд янз бүр. Учир нь дэлхийн дотоод хэсгийг бүрэлдүүлж буй бодисуудын нягт, шинж чанар
өөр өөр байдагтай холбоотой юм. Долгионы хурд тодорхой гүнд хүрээд өөрчлөгдөн
хатуу, уян налархай болон шингэн бодисын хил заагийг тодорхойлж байдаг. Энэ
бүхэнд үндэслэн дэлхийн дотоод бодисууд үелэг байдалтай хэд хэдэн бүрхүүл
үүсгэдэг болохыг тогтоожээ.
Дэлхийн дотоод
бүтэц үндсэн гурван хэсгээс бүтдэг:
- Газрын давхарга
- Манти
- Цөм
Газрын давхарга:
Дэлхийн хамгийн гадна талд орших хатуу бүрхүүл бөгөөд чулуун мандлын дээд хэсэг
юм. Газрын давхарга нь дэлхийн бусад бүрхүүлээс харьцангуй нимгэн, нягт
багатай, хатуу чулуулгуудаас тогтоно. Түүний бараг ¾ нь цахиур ба
хүчилтөрөгчөөс бүрдэнэ .
Газрын давхаргыг эх газрын давхарга (65%), далайн давхарга (35%) гэж ангилна.
Эх газрын давхарга
нь эх газар түүний хаяа нутгаар оршино. Зузаан
нь дунджаар 35-45 км, уулархаг оронд 70 км ч хүрнэ. Энэ давхаргын нягт маш бага бөгөөд чулуулгийн
3 үелэлээс тогтоно. Үүнд:
- Тунамал чулуугийн үелэл 15-20 км
- Боржин чулуулгийн үелэл 40 км
- Хүрмэн чулуулгийн үелэл 15-35 км орчим зузаан байдаг.
Далайн давхарга:
Газрын давхаргын 65% -ийг эзлэх ба далайн усан доор оршино. Энэ нь эх газрын
давхаргаас нимгэн, дунджаар 5-12 км зузаан, нягт нь эх газрын давхаргаас 10%
илүү, 3г/см3 юм. Тектоникийн том том ангал бүхий зарим нутагт далайн
давхарга руу мантийн бодис нэвчин орсон байдаг. Далайн давхарга нь тунамал чулуулгийн үелэл, хүрмэн чулуугийн
үелэлээс тогтоно.
Манти: Мантийн
бүрхүүл газрын давхаргаас дотогш үргэлжлэх ба 2900 орчим км зузаан, дэлхийн
эзэлхүүний 4/5 –ийг эзэлнэ. Мантийн бүрхүүлд чичирхийллийн долгионы хурд 8-14
км/сек хүртэл өснө. Физик шинжээс хамаарч дотор нт:
- Дээд манти: Энэ нь 900 км тархсан ба түүний хүрээнд 70-700 км-ийн хооронд сийрэгжсэн, бага нягттай, уян налархай шинжтэй бас нэгэн үелэл ялгарна. Үүнийг астеносфер гэнэ.
- Доод манти нь 900-2900 км-ийн гүнд байрлах ба талсжсан чулуулгаас тогтоно.
Цөм: Цөм нь
дэлхийн тав хэсгийн үелэл бөгөөд дэлхийн нийт эзэлхүүний хагас хувииг эзэлнэ,
3460 км орчим зузаан, Энэ үелэл нь нягт ихтэй, хүнд, төмөр, никель зэрэг
элементүүдээс тогтох ба хүхэр, хүчилтөрөгч зэрэг хөнгөн элементүүд ч холилдоно.
Температур, даралт хамгийн өндөр 50000С халуун 3,5*106
км/см2. Цөм манти хоёрын хиллэх зааг даар дагуу долгионы хурд 14-8
км/сек хүртэл эрс буурна. Сейсмийн судалгаанаас үзэхэд цөм нь 2 ялгаа бүхий
үелэл км. Гадаад цөм нь шингэн төлөвд
оршино. Түүний температурыг даралттай нь харьцуулцал бодис хайлахад хүрэлцээтэй
халуун байдаг. Хамгийн төвд орших Дотоод
цөм хатуу бодисоос тогтоно. Тэнд даралт маш өндөр тул халуун нь бодисыг
хайлуулж чаддагүй байна. Энд дагуу долгионы хурд огцом нэмэгдэж 11 км/сек
хүрдэг.
Дэлхийн дотоод дулаан ба нягт:Дэлхийн дотоод
дулааны эх үүсвэр юу бэ? Энэ нь нарны дулаан биш. Уран, торий болон бусад
цацраг идэвхит бодисын төвд бодисууд асар өндөр даралтанд шахагдсанаас болж
ялгарсан хүндийн хүчний энерги, дэлхийн дотоод бүрхүүлүүдэд явагдах химийн
урвалаас үүсэх дулаан зэрэг болно.
Дотоод үе давхарга
|
Массад эзлэх хувь
|
Гүн (км)
|
Нягт (г/см3)
|
Температур (0С)
|
Даралт (гПа)
|
Газрын давхарга
|
0.8
|
0-40
|
2.7-2.0
|
1000
|
|
Дээд манти
|
10.4
|
40-700
|
3.6
|
1400-1700
|
5066250
|
Доод манти
|
57.4
|
700-2900
|
5.6
|
1700-4700
|
101325x103
|
Гадаад цөм
|
нийтдээ
|
2900-5150
|
11.52
|
5000
|
1317225x103
|
Дотоод цөм
|
31.5
|
5150-6371
|
12.5-13
|
5000-6500
|
303975x103
|
Тaтaж aвaaд хэрэглэхээр оруулж болдоггүй юм уу
ReplyDeleteтатаж авч болдоггүй юмуу
ReplyDelete