tab


ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАХ

Зураг 1
Газарзүйн мэдээллийн систем (ГМС) гэдэг нь байгаль нийгмийн юмс, үзэгдлийн талаарх орон зайн мэдээллийг компьютерийн тусламжтайгаар боловсруулж, дүрслэн үзүүлдэг систем юм. ГМС-ийн хэрэглээнд зориулсан копьютерийн  төрөл бүрийн программ хангамж бий. Жишээ нь: Quantium GIS, Arcgis 10.1, гэх мэт. ГМС-ийн тусламжтайгаар байгаль нийгмийн аливаа юмс, үзэгдлийн орон зайн болон цаг хугацааны өөрчлөлт, ялгааг танин мэдэж, түүний учир шалтгаанд анализ хийж болно. Орон зайн ялгаа нь тухайн зүйлийн газарзүйн байршлаар тодорхойлогддог бол цаг хугацаа нь хэзээ, хэдийд гэдгийг илэрхийлнэ.   
Зураг 2

Зураг 2. ГМС -ийг ашиглан судалж буй обьектоо дүрслэн харуулах арга зам.
ГМС-ийн программ хангамжийг ашиглан юмс үзэгдлийг шинж чанарын талаарх мэдээллийг компьютерт хадгалдаг. Үүнийг орон зайн өгөгдөл гэнэ. Энэ өгөгдлийг ашиглан янз бүрийн боловсруулалт хийх, загварчлах зэргээр төрөл бүрийн салбарт ашиглах боломжийг ГМС олгож байна. Ялангуяа байгалийн нөөцийн үнэлгээ, ашиглалт, хот хөдөөгийн хөгжил ба байгаль орчны төлөвлалт, газрын гадаргын өөрчлөлт, хүн амын шилжилт зэрэг байгаль нийгэм, аж ахуйн бүхий л салбарт өргөнөөр ашиглаж байна.


Зураг 3
Зураг 3. ГМС-ийн хамгийн гол хэсэг нь растер зургийн давхарга үүсгэж, мэдээллийн нэгдсэн санг бий болгох ажиллагаа юм.
Растер гэдэг нь тайлал хийгдсэн хиймэл дагуулын мэдээ юм.


зураг 4
Зураг 4. ГМС ашиглан боловсруулсан гадаргын 3 хэмжээст загвар.

















No comments:

Post a Comment