tab


Хотгор гүдгэрийг үүсгэгч хүчин зүйлс

Дэлхийн эндоген ба экзоген хүчний үйл ажиллагаа. Дэлхийн гадаад дүр төрхийг ажиглавал үүлэнд тулсан өндөр уул нурууд, хязгааргүй үргэлжлэх тэгш тал байна. Том тивүүдээс эхлээд газрын жижиг үрчлээс, гуу хүртэлх дэлхийн царцдаст давхрагын жигд бус байдал бүр нь өсч өөрчлөгдөж өнөөдрийн дүр төрхөө  олжээ. Аливаа зүйл мөнх биш байдаг шиг чулуу ч мөнх биш юм. Рельефийн хөгжлийн түүх цаашид үргэлжилсээр л, рельефийг бүтээгчид “ажлаа” хийсээр л байх болно. Энэ нь хэдэн зуун мянга, хэдэн сая жил үргэлжилсээр байна. Өнөө цагт манай дэлхийг чимэглэн сүндэрлэж байгаа уулс элэгдэн жижгэрч тал болон, одоо тал байгаа газарт шинэ уул нурууд үүсч, гол мөрд шинэ голдрилоор урсч нуур тэнгис, цөл газрууд байраа сольж улмаар эдгээр үйл явцууд эцэс төгсөлгүй үргэлжлэн байна. Дэлхийн  “нүүр царай” өөрчлөгддөг гэж үү? Дэлхийн чулуун бүрхэвч болох чулуун мандалд (газрын царцдаст давхрага болсон дээд маантийн дээд  хэсгийг хамрах) бие биенийхээ эсрэг чиглэсэн хоёр бүлэг хүчин үйлчилж байдаг. Үүний нэг нь царцдаст давхрагад үйлчлэх маантиас буюу дэлхийн дотоодоос гарах хүч. Нөгөө нэг нь гаднаас “довтлох” хүч. Үүнд агаар мандал, далай, мөсөн гол, гол мөрд, ургамал, амьтан, өөрөөр хэлбэл хуурай газар дээр байх бүхийл зүйлс, түүний дотоор хүмүүс, механизмууд, барилга байгууламж зэрэг орно. Дэлхийн дотоодоос үйлчилж буй хүчнүүдийг дотоод хүч гэж нэрлэх бөгөөд үүний үйлчлэлээр явагдах үйл явцуудыг эндоген (грекээр “Эндон” “дотоод”) үйл явц гэнэ. Үүний эсрэг чиглэсэн хүчийг гадаад хүч гэх ба гадаад хүчний үйлчлэлээр явагдах үйл явцуудыг экзоген (грекээр “екзо” “гаднаас”)  үйл явц гэнэ.
 
Дэлхийн гадаад ба дотоод хүчний харцлцан үйлчлэл


No comments:

Post a Comment