tab


GoogleEarth программыг ашиглах

Газарзүйн зураг нь газарзүйн судалгааны уламжлалт хэрэгсэл юм. Өнөө үед “цаасан” газрын зураггүй ч интернэт ашиглан дэлхийн хаана ч “хүрэх” боломжийг googleearth программ олгож байна.Энэ нь дэлхийн гадарга дээрх юмсыг бодит байрлал, гадаад төрхийг үзүүлсэн интернэт- газарзүйн мэдээллийн систем юм. Үүнийг ашиглах олон хувилбар бий. Хамгийн хялбараас нь дурдвал  www.maps.google.com хаягаар орж хайлтын цэсэн дээр сонирхож буй газар (улс орон, хот, уул нуруу, гол, нуур, дэлгүүр, хоолны газар, музей г.м )-ынхаа нэрийг бичиж “Search Maps” –ийг дарна. Жишээ:


Зургийг томруулах юмуу багасгах, тал бүр тийш хөдөлгөхөд дэлгэцийн зүүн гар талд буй тэмдгийг ашиглана. Зургийн масштаб нь зүүн гар талын доод хэсэгт байрлана. Түүнчлэн гэрэл зураг, видео, текст зэрэг нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дэлгэцийн зүүн дээд өнцөг дэх цэс зэргээс сонгоно. Maps, Satellite, Terrain цэсийг идэвхжүүлж зурагт ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаарай. Энэ мэтчлэн дэлхийн ямар ч газар орныг янз бүрийн байдлаар “харж” болно. Googleearth программыг ашиглан газарзүйн солбилцлоор хайлт хийх, зай хэмжих, талбай тооцоолх, сонирхсон газрынхаа хотгор гүдгэр болон гадарга дээрх зүйлсийг 3 хэмжээст (3D) байдлаар ч харах боломжтой.


No comments:

Post a Comment