tab


Дэлхийн гадарга

Дэлхийн гадаргын талбай 510 сая км2 бөгөөд ихэнх хэсэг буюу 71%-ийг ус эзэлдэг. Гэвч өмнөд ба хойд хагас тус бүрээр авч үзвэл харилцан адилгүй. Хойд хагаст гадаргын 39%, өмнөд хагаст 19% нь хуурай газар байдаг. Ус, хуурай газрын талбай нь дэлхийн өргөрөг бүрт өөр бөгөөд экватораас 2 тийш тэгш бус хэмтэй болно.Хойд туйлын орчимд далай оршдог бол өмнөд туйлын орчим эх газар оршдог. Иймд дэлхийн бөмбөрцгийг эх газрын ба далайн гэж 2 хагас хэсэг болгон хуваадаг. Эх газрыг төв нь Францын баруун өмнөд хэсэгт, далайн төв нь Шинэ Зеландын орчимд оршдог байна.
Усаар хүрээлэгдсэн хуурай газрын томоохон хэсгүүдийг эх газар гэдэг. Еврази, Африк, Австрали, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктид гэсэн 6 эх газрыг ялгах бөгөөд тэдгээрийг Панамын суваг, Берингийн хоолой, Улаан тэнгис ба Суэцийн сувгаар заагладаг. 

Өндрийн ялгаатай байдал. Дэлхийн гадарга өндрийн зөрүү ихтэй. Далайн дундаж гүн 3800 м боловч түүний ёроолын хотгор гүдгэр олон янз. Далайн хаяа нутгаар хуурай газартай хил залган орших 200 м хүртэл гүн хэсгийг эх газрын тан буюу шельф гэнэ.

шельф 

Дэлхийн хуурай газрын тодорхой өндөр, далайн тодорхой гүний эзлэх талбайн харьцааг үзүүлсэн график дүрслэлийг гипсографийн муруй гэдэг. 
гипсографийн муруй
Газрын гадаргын өндрийг тодорхойлох
Гадаргын өндөр намыг үнэмлэхүй өндөр ба харьцангуй өндөр хэмээн хоёр янзаар хэмжинэ. Үнэмлэхүйн өндөр гэдэг нь аливаа цэгийн орших газрыг далайн түвшингээс хэмжсэнийг хэлнэ. Жишээ нь: Монгол орны хамгийн өндөр цэг Хүйтэн оргил д.т.д 4374 м. 
Харин харьцангуй өндөр гэдэг нь тухайн цэгийн өндрийг өөр нэг газрынхтай харьцуулж авсан хэмжээг хэлнэ. Жишээ нь: Уулын оргилыг бэлээс нь дээш ямар өндөртэй байгааг тодорхойлох нь харьцангуй өндөр юм.

Хүснэгт-1 Эх газаруудын хэмжээ ба өндөр


No comments:

Post a Comment